"Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн удирдлага, салбарын нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагчдын хамтын ажиллагаа, анхаарах асуудлууд" аймгийн 2 дугаар зөвлөгөөн дээр Баянхонгор сумын ИТХ-ын дарга И.Долгормаа сумын Нийгмийн түншлэлийн багуудын 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг илтгэж, цаашид анхаарал асуудлууд, гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга замыг тодорхойлох чиглэлээр мэдээлэл хийлээ.