Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, гаднаас орж ирж буй мал, мах түүхий эдийн шинжилгээнд хамрагдсан эсэх, гарал үүслийн бичигтэй эсэхэд хяналт тавих зорилготой зохион байгуулагдаж байгаа Хяналт-Шийдвэрлэлт нэгдсэн арга хэмжээний хүрээнд хөдөө орон нутгаас орж ирдэг 3 зам дээр хамтарсан пост гарган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гарал үүслийн бичиггүй мал, мах тээвэрлэсэн 18 зөрчил илрүүлж 850,000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч ажиллаад байна.