Баянхонгор сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн санаачлагаар Нэгдсэн Эмнэлгийн шүдний кабинетад нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, шинээр байгуулагдсан хүүхдийн эмнэлгийн шүдний кабинетад тоног төхөөрөмж суурилуулах асуудлыг авч хэлэлцэн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж 15,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 17 нэр төрлийн 83 ширхэг багаж ,тоног төхөөрөмжүүдийг ИТХ-ын дарга Б.Соронзонбаатар тэргүүтэй Төлөөлөгчид Шүдний кабинетын эмч, мэргэжилтнүүдэд хүлээлгэн өглөө.