Олон улсын сувилагчийн өдрийг угтан Ц.Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлэгээс "Иргэдэд эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэхэд сувилагчийн хувь нэмэр" сэдэвт нэг сарын аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд Нэгдсэн эмнэлэгийн сувилагч тусгай мэргэжилтнүүд 1000 төгрөгний хандив цуглуулж 5-р багийн өрхүүдийн дунд ундны ус, гарын эрүүл ахуй мөн хог хаягдлын талаар судалгаа хийж, зорилтот бүлгүүдэд сургалт зохион байгуулан улмаар гар угаах орчинг сайжруулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай айл өрхүүдэд гарын угаалтуур бэлэглэлээ.