БАЯНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, НОМУНДАЛАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЗАЛУУ ЛИДЕР КЛУБ ХАМТРАН ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙН ТОХИОЛДУУЛАН гэр бүл судлаач доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнийг урьж “ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХЭД ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” сэдэвт лекц сургалтыг Тэмүжин театрт зохион байгууллаа. Сургалтын төгсгөлд Б.Оюун-Эрдэнийн "ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ХӨТӨЧ номыг Баянхонгор сумын 64 гэр бүлд бэлэг болгон гардуулж, мөн дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан зохион явуулсан “Аав ээж би” тэмцээнд амжилттай оролцсон шилдэг гэр бүлүүдийн шагналыг гардууллаа.
Доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнийн лекц, яриаг халуун дотноор хүлээн авч сонссон нийт эцэг эхчүүд болон оюуны хөрөнгө оруулалт хийсэн Б.Оюун-Эрдэнэ багшдаа баярлалаа.