Замын ажлыг дуусгах үүрэг чиглэл өглөө.
Иргэдээс ирүүлсэн санал гомдлыг шийдвэрлэх үүднээс Эрдэнэмандал багийн Иргэдийн Нийтийн хурлыг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны 11 цагт хуралдуулж аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр, Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Соронзонбаатар нар оролцон 2,7,9 дүгээр багт хийгдэж буй замын ажилтай биечлэн танилцаж “Өсөх урам” ХХК-д гарцгүй газруудад гарц гаргаж, замын ажлыг 11 дүгээр сард багтаан дуусгах үүрэг чиглэл өглөө.