Аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Соронзонбаатар нар өнгөрөгч сард БНСУ-ын Янжу, Кэмфү, Ансаан хотуудад албан айлчлал хийх үеэр аймаг, орон нутагт тулгамдаж буй асуудлыг танилцуулж хандив тусламж үзүүлэхийг хүссэн нь эхнээсээ үр дүнгээ өгч Янжу хотын төлөөлөгчид Баянхонгор аймагт ажиллах үеэрээ 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий Томографи аппаратыг бэлэглэж, тус аппаратыг ажиллуулах эмч, мэргэжилтнүүдийг БНСУ-д бэлтгэж өгөхөөр боллоо.