“БИДНИЙ ДУУ ХООЛОЙ” ОХИДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Баянхонгор сумын ГХУСАЗСЗ-өөс бага насны охидын эсрэг хүчирхийлэл, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр охидын дуу хоолойг сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, зорилгоор “Бидний дуу хоолой” охидын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл болох 150 охидыг оролцуулан 5 бодомжийн хүрээнд санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа. Тэднээс гарсан санал хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэв.