Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА.

2021-09-27

БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол оронд өрнөсөн хувьсгалын үе шат бүрт хурлын байгууллага иргэдийн тодорхой хэсгийг төлөөлөн 18 насанд хүрсэн нийт иргэдээс сонгогддог төлөөллийн байгууллага байсаар ирсэн. Харин 1992 онд батлагдсан Монгол улсын шинэ Үндсэн хуулиар ардчиллын бодит баталгааны нэг болох Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын цоо шинэ тогтолцоо бүрэлдэн бий болсон билээ. Энэхүү тогтолцоогоор Баянхонгор хотод 1992 оны 9 дүгээр сард Нутгийн өөрөө удирдах байгууллага анх байгуулагдаж анхны ИТХ-ын орон тооны бус даргаар Ёндонгийн Шийхар /1992-1994/, Рагчаагийн Лхагвасүрэн /1994-1996/ нар ажиллаж байв. Өдгөө 20 гаруй жилийн хугацаанд ИТХ-ын даргаар Шаравдагвын Самдан, Лхагвасүрэнгийн Доржхорлоо, Мижиддоржийн Батбаяр, Бямбажавын Ганбаатар, Иш-Осорын Долгормаа нар ажиллаж байлаа. Мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Сангийн Давааням, Өөдөсийн Амаржаргал нар ажиллаж байв. Эдгээр хүмүүс маань шинэчилсэн бүтцээр иргэдийн оролцоотойгоор тэдний эрх ашигт бүрнээ нийцсэн ажил асуудлуудыг ардчилсан шударга зарчимд нийцүүлэн, бие даан шийдвэрлэн, өөрөөр хэлбэл орон нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэн төлөвшүүлэхэд хүч оюунаа дайчлан ажиллаж байжээ.

             2020 оны сонгуулийн үр дүнгээр сумын ИТХ-ын төлөөлөгчид шинээр сонгогдож Хурлын даргаар Мядрайн Насанбат, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Жанлавсүрэнгийн Бямбасүрэн, Тэргүүлэгчээр Мядрайн Насанбат, Сэрэмбийн Батцэрэн, Дэмбэрэлийн Ууганцэцэг, Галбадрахын Амгаланбаатар, Довживын Баттулга, Догсүрэнгийн Нямхүү, Доржсэмбээгийн Цэдэвсүрэн нар сонгогдон ажиллаж байна.

Тус Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Баянхонгор сумын 32,0 мянган иргэдийг төлөөлсөн 31 төлөөлөгчтэй. Үүний 4 нь хурлын төлөөлөгчөөр 2-3 удаа, 17 төлөөлөгч нь анх удаа, 2 дахь удаагаа сонгогдсон нийт 10 ба эмэгтэй төлөөлөгч 9 байна. Боловсрол мэргэжлээр нь авч үзвэл нягтлан бодогч, эдийн засагч 10, их эмч 2, инженер 8, архитектор 3, эрх зүйч 4, багш 2, дизайнер 1, сийлбэрчин 1 зэрэг  бүгд дээд боловсролтой төлөөлөгчид сонгогдсон байна.

Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 7 Тэргүүлэгчтэй, Ажлын алба нь Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтан, нягтлан бодогч, архив бичиг хэрэг, хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн 5 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хорь гаруй жилийн түүхтэй, өргөн олон түмний сонголтоор, тэдний итгэлийг хүлээж байгуулагдсан, иргэдээрээ овоглосон Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид нь бүрэн эрхийнхээ хугацаанд ардчилсан ёсыг тууштай хөгжүүлж, төвлөрлийг сааруулан, орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төр нийгмийг удирдах хэрэгт иргэдийг идэвхитэй оролцуулахад илүүтэй анхааран ажиллаж байна. Түүнчлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн зорилго зорилтоо тодорхойлон нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг иргэдийн санал бодолд тулгуурлан хуулийн хүрээнд хэлэлцэж, нийтээр дагаж мөрдөх тогтоол, дүрэм журмыг гаргаж, түүний биелэлтэд хяналт тавих, түүхэн цаг үед сумынхаа тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.

            Өнгөрсөн он жилүүдэд 7 удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өөр өөр бүтэц, бүрэлдэхүүнтэй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд ажилласан хэдий ч Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийг чадавхжуулах, орон нутгаа хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амар тайван амьдрах орчныг бий болгох чиглэлээр нэгэн сэтгэл зүтгэлээр ажиллаж, өмнөх Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхаа ололт амжилтыг бататган алдаа оноог дүгнэн, Нутгийн өөрөө удирдах байгууллагын залгамж холбоог бэхжүүлсээр ирсэн нь бидний бахархалын нэг юм. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргаж байгаа тогтоол, шийдвэрүүд хангалттай хэрэгжиж, дотоод ажлын зохион байгуулалт сайжирч, үйл ажиллагаа нь тогтмолжиж байгаа нь үе үеийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч, удирдлагуудын уйгагүй хөдөлмөр зүтгэл гэж үнэлдэг.

            Багийн Иргэдийн Нийтийн Хурлыг жилд 4-өөс доошгүй удаа хуралдуулж, дарга, Тэргүүлэгчдийг чадавхжуулах, иргэдийн  оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэхэд анхаарч ажилласнаар  үйл ажиллагаа нь тогтмолжиж Цагаанчулуулт баг нь ажлын арга туршлагаараа аймагтаа тэргүүлэх хэмжээнд хүрч ажиллаж байгаа нь өнгөрсөн цаг үеэс буухиалсан амжилтын үндэс юм.

Монгол улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлд “НӨУЁБ тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг нийгмийн хэмжээний асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улсын хөгжил цэцэглэлтэд нийт ард түмний эрх ашигтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд бодлого үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна.

1.4.Алсын хараа: Иргэнээ сонсож, тэдний оролцоог бүрэн хангасан, итгэл хүлээж чадахуйц Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр төрөлх нутгаа “Иргэний оролцоог дээдэлсэн шилдэг сум” болгон хөгжүүлэх алсын хараатай ажиллаж байна.

1.5.Эрхэм зорилго: Монгол улсын Үндсэн Хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлж сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогыг зүй зохистой тодорхойлон түүнийг хэрэгжүүлэхэд сумын иргэдийн бүтээлч, санаачилга, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, сумын Засаг дарга түүний Тамгын газар, төр орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэн чанаржуулж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэдний язгуур, эрх ашгийг дээдлэн аж байдлыг хэлбэрэлтгүй нэмэгдүүлэн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг чадварлаг, нээлттэй ил тод болгон төлөвшүүлж  иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоонд тулгуурлан орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлж ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэх нь сумын ИТХ-ын эрхэм зорилго юм. 

1.6.Эрхэмлэх үндсэн зарчмууд:

“ИРГЭНЭЭ ДЭЭДЛЭХ - ИЛ ТОД- ХАРИУЦЛАГА”

Нутгийн өөрөө удирдах байгууллага болон түүний ажилтнууд энэхүү зарчмыг удирдлага болгон үйл ажиллагаа нь иргэнээ дээдэлсэн, эрх чөлөөтэй ил тод шударга, хариуцлагатай, бүтээлчээр ажиллаж, иргэдийг сэтгэл ханамж дүүрэн байх түвшинд хүргэнэ.

Иргэнээ дээдэлсэн байх: Хуулийг чандлан сахиж хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтнуудын хүчээр хэрэгжүүлж,  гүйцэтгэлийн удирдлага, үр дүнг хянаж, иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, иргэдийн эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргаж байхаар үйл ажиллагааны зохион байгуулалт дотоодын хяналтын тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлнэ.

Ил тод байх:  Бодлого боловсруулах, шийдвэр гаргахад иргэд, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн санал, санаачлага оролцоог нэмэгдүүлж нээлттэй, ил тод, шударга, хурдтай  байхын зэрэгцээ бодитой үнэн зөв мэдээ, мэдээллийг ашигладаг байх.

Хариуцлагатай байх: Гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангуулах,  биелэлтийг шалгах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх үндсэн үүргээ иргэдээрээ үнэлүүлэн хариуцлага хүлээх чадвартай байх.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%