14 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ.
Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Үйлдвэрлэл дэд бүтэц, хот байгуулалтын асуудал эрхэлсэн хорооноос цэцэрлэгт хамрагдах боломжгүй айл өрхийн бага насны хүүхдүүдэд Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх зорилгоор Дуурсах багт үйл ажиллагаа явуулж эхлээд буй Ө.Оюунгэрэл эрхлэгчтэй 14 дүгээр цэцэрлэгийн гэр цэцэрлэгт нэн шаардлагатай байгаа хүүхдийн тоглоом, угаалгын машиныг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гардуулан өгч дэмжлэг үзүүллээ.