Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Томуу,томуу төст өвчний мэдээ

2015-01-17

 2015 оны 01 дүгээр сарын 12- ны  өдрийн 09 цагийн байдлаар Баянхонгор аймгийн  хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 21,1%- ийг ТТӨ эзэлж байна. Үүнээс 0-1 насны хүүхдийн өвчлөл 49,2 %- тай  байна. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ТТӨ- ий учир 106 хүүхэд эмчлүүлж байгаагаас 56,6% нь 0–1 насны хүүхэд  байна. 

 

Сумдын ТТӨ- ий өвчлөл 23,4% - тай  байна. Үүнээс 0-1 насны хүүхдийн өвчлөл 47,8%- ийг эзэлж байна. ТТӨ- ий өвчлөл Жаргалант 33,3 %, Баацагаан 38,5%, Баянлиг 65,2%, Шинэжинст 5,0%, Баянцагаан 37,5%, Бууцагаан 60%, Гурванбулаг 50,0%, Шаргалжуут 72,2%, Хүрээмарал 12,5%, Жинст 10%, Бөмбөгөр 12,5%, Баянбулаг 40,0%, Өлзийт 17,5%- тай байна. 2015 оны 01 дүгээр сарын 07-ны байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин нийт амбулаторийн үзлэгийн 16.9%-ийг эзэлж байна.

 

Нийт өвчлөлийн 60%-ийг 0-11 сартай хүүхэд эзэлж байна. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал ихсэж 40 ортой хүчин чадалтайгаас одоогийн байдлаар 105 хүүхэд уг өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр мэдрэл, гэмтэл, арьсны тасгийг хааж хүүхдийн эмнэлэг дэлгэж ажиллаж байна.

 

Өрхийн эмнэлгийн эмч нар 09:00-20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Өрхийн эмч нар 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, эрхтэн тогтолцооны эмгэгтэй өндөр настангуудын судалгааг гаргаж, өрхийн эргэлт хийж байна.

 

Бага насны хүүхэд богино хугацаанд уушгины хатгалгаагаар хүндэрч байгаа учир эцэг, эхчүүд хүүхэддээ анхаарал тавьж, зовиур шаналгааг ажиглаж, мэргэжлийн эмчид хандаж байхыг зөвлөж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%