Улаанбаатар хотноо 2014 оны 6-р сарын 5,6-ны өдрүүдэд МҮЭСТ ордонд аймгийн эрүүл мэндийн салбарын сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн бие даасан уран бүтээлийн “Хонгор нутгийн сувилагчдын сэтгэлийн дуулал” концерт тоглогдлоо.
Мэргэжлээ сурталчилсан уг үйл ажиллагаанд эрүүл мэндийн олон байгууллагын төлөөлөл оролцсон төдийгүй, уг арга хэмжээ нь улсдаа анхдагч болсноороо олны талархал хүлээж, өндөр үнэлгээг авч чадсан байна.