Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Урьдчилан сэргийлэх үзлэгээр хорт хавдрууд илэрч байна

2015-01-17

“Бүх нийтийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ”-г аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Дээрх үзлэгийн үр дүнд хорт хавдрууд эрт үедээ илэрч, хяналтад ороогүй жирэмсэн эхчүүд эмчийн хяналтад орж байна. Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан үзлэгийн үр дүнтэй танилцав. 
Иргэн бүрийг эрүүл байлгаж, өвчлөлийг эрт үед нь илрүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын захирамжаар “Эрүүл өрх” аяныг зохион байгуулж байна. Хоёр сард нээлтээ хийсэн тус аянд аймгийн төвийн 7 багийн 8000 гаруй ард иргэд үзлэгт үнэ төлбөргүй хамрагдаад байна. Үзлэгийг аймгийн нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд явуулж байна.
Энэ хугацаанд хавдраар өвчилсөн байсан 7 хүнийг 1,2,3 дугаар шатанд нь илрүүлж амьдралын боломжгүй зарим иргэдийн эмчилгээг орон нутгаас анхаарахаар болжээ.
 Аливаа эмгэг өөрчлөлтүүдийг эрт үед нь илрүүлэх энэхүү үзлэг шинжилгээнд иргэдийн хамрагдалт төдийлөн сайнгүй байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсролтой холбоотой гэж эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Үзлэгт хамрагдсан иргэд ийм буянтай үйл хэрэг зохион байгуулж буйд талархлаа илэрхийлж байв. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь ахимаг насныхан байгаа бөгөөд залуучууд үүнд идэвхгүй хамрагдаж байгааг эмч нар онцлон анхааруулж байна.
Б.Баяр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3332
2172 / 65%
696 / 21%
226 / 7%
238 / 7%