Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Чин Сүжигт Номун Хааны Гэгээн хутагт Галсан-Ёндонгийн урласан "Хос хуур".

2015-01-17

Чин Сүжигт Номун Хааны Гэгээн хутагт Галсан-Ёндонгийн урласан хос хуур одоог хүртэл Баянхонгор аймаг Түүх, угсаатны зүйн музейд хадгалагдаж байна. Галсан-Ёндон нутаг орондоо алдартай уран зураач хүн байсан төдийгүй элдэв төрлийн зүйл оролддог уран, баян сэтгэлгээтэй хүн байжээ.
    Тэрээр Чин Сүжигт Номун Хаан Лувсанноровшаравын зургаадугаар хувилгаан аж. Галсан-Ёндон уг хуурыг урлахдаа хуурын төрөл зүйлийг хөгжүүлэх гэсэндээ хос хөгжим бүтээсэн байж болох юм. Магадгүй  Чин Сүжигт Номун Хааны Гэгээн Галсан-Ёндон монголын урлаг тэр дундаа хөгжмийн зэмсгийг олон янзаар боловсруулах сэтгэлийн үүднээс ийм хөгжмийн зэмсгийн хувилбарыг сонгосон ч байж болох юм.
     Уг хуурыг дүф, мод, мяндсан утас, дэл, сүүл, лааз, төмөр, шир зэргээр хийсэн бөгөөд хос морин хуур нь Түмэн насан хээ, өлзий утас, эрдэнэ, хамар угалз, пүүзэн хээ зэрэг хээ угалзаар чимсэн бөгөөд морин хуурын дэвсгэр өнгө ногоон хар. Хуучир хөгжим нь хүрэн бор дуф /мод/-ээр хийгджээ.
     Хуур тус бүрдээ татлагатай. Энэхүү хос хуур нь маш сайхан дуутай, өнгө нь эвдрээгүй бөгөөд хийц уран, гоёмсог, авсаархнаараа онцлог бөгөөд энэхүү өвөрмөц бүтээл өмнө нь хаана ч огт байгаагүй бөгөөд одоо ч ганцхан хувь байгаа юм. Гэгээнтний бүтээлийг 1966 онд Галуут сумын нутгаас Баянхонгорын музейн ахмад ажилтан Л.Юндэнбат агсан цуглуулан авчирч байсан түүхтэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3332
2172 / 65%
696 / 21%
226 / 7%
238 / 7%