Монгол Улсын 3 сая дахь иргэн болоод түүний чацуутнуудыг энэ сарын 28-ны өдөр зарласан. Энэ дагуу аймгийн Иргэдийн хурлын дарга, Засаг дарга орлогч 3 сая дахь иргэний чацуутнаар тодорсон охин болоод түүний гэр бүлд баяр хүргэж, Монгол улсын 3 сая дахь иргэний чацуутнаар тодруулж алдаршуулсан. юм.
Баянхонгор аймагт 3 сая дахь иргэний 7 чацуутан мэндэлсэн бөгөөд 6 охин, 1 хүү байна. Эндээс Монгол улсын 3 сая дахь иргэний хамгийн ойр төрсөн эцэг Алтансүхийн Самдандорж, эх Эрдэнэ-Очирын Нямсүрэн нарын гэр бүлд мэндэлсэн Аялгуу охиныг тодруулжээ.
Аялгуу охины эцэг Алтансүхийн Самдандорж нь Монгол улсын их сургуулийн Статистикийн 3 дугаар ангид сурдаг, эх Эрдэнэ-Очирын Нямсүрэн нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар ангид сурдаг байна.
Аялгуу охины эцэг Самдандорж нь Бууцагаан сумын харьяат, эх Нямсүрэн нь Баян-Овоо сумын харьяат. Аялгуу охиныг 3 сая дахь иргэний чацуутнаар тодорсонд гэр бүлийнхэн нь үнэхээр баяртай байсан юм.
Монгол улсад шинэ хүн өдөр, цагаар өсөн мэндэлж, Монгол улсын хүн ам 3 саяаар тоологдох боллоо. Монголын үрс маш олон болтугай