2014 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ АЙМГААР БАЯНХОНГОР ШАЛГАРЛАА
Монголын Хэвлэл Мэдээллийн Бизнес Эрхлэгчдийн Холбоо, Чингис.мн сайт хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Best of Mongolia-2014 хэрэглэгчдийн санал асуулга сарын турш явагдаж 2015 оны 01 сарын 16 нд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Best of mongolia-2014 олон нийтийн санал асуулгад салбар бүрийн нийт 800 орчим байгууллага өрсөлдсөнөөс хэрэглэгч олон нийтээс хамгийн өндөр саналыг ШУТИС, Барилга Хот Байгуулалтын яам, МИАТ, Сүхбаатар дүүрэг, Баянхонгор аймагууд шалгарсан байна.