Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 24 агентлагийн даргатай гэрээ байгууллаа

2015-02-12

Жил бүр аймгийн Засаг дарга эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын дарга нартай тухайн жилийн Үр дүнгийн гэрээ байгуулах ёслолын ажиллагааг зохион байгуулдаг билээ. Үр дүнгийн гэрээг өнөөдөр талууд үзэглэж, 2015 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа баталгаажууллаа.

 

Үр дүнгийн гэрээ байгуулж байгаа нь төрийн үйл хэрэг төгөлдөр, бат оршихын утга илэрхийлэхийн хамт харилцан итгэл, хамтын ажиллагаа, сахилга, хариуцлагыг баталгаажуулж, ажил үйлсээ дүгнэн цэгнэх үндэс суурь болдог юм. Өөрөөр хэлбэл ирэх 2015 онд аймаг, агентлагийн зүгээс ард иргэдэд ямар ажил үйлчилгээ үзүүлэх, ямар цаг хугацаанд хэрхэн бүтээн байгуулалт өрнүүлэх , үүнд хэдий хэрийн хөрөнгө шаардагдах, ажил үйлчилгээний алиныг нь улсын болон орон нутгийн зүгээс санхүүжүүлэх зэрэг олон асуудалд харилцан үүрэг хүлээсэн гэрээний төсөл юм. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 24 агентлагийн даргатай үр дүнгийн гэрээ байгууллаа.

 

Ийнхүү аймгийн Засаг дарга, эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын дарга нар тухайн жилдээ хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа баталгаажууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3332
2172 / 65%
696 / 21%
226 / 7%
238 / 7%