Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

КОКСЖИХ НҮҮРС ГЭЖ ЮУ ВЭ?

2015-02-12

Коксжих нүүрсийг металлургийн нүүрс ч гэж нэрлэдэг. Тус нүүрсийг ган хийхэд гол орцуудын нэг болдог коксыг гаргаж авахад ашигладаг.

Дэлхий дээр бор, хүрэн, чулуун нүүрс зэрэг олон төрлийн нүүрс байдаг. Коксжих нүүрний бусад нүүрсээс ялгарах гол онцлог нь коксжих чадвар бөгөөд өөрөөр хэлбэл ган үйлдвэрлэхэд тохиромжтой кокс гарган авахад шаардлагатай онцгой шинж чанартай гэсэн үг.

Коксжих нүүрсийг агаар мандлын бага даралттай зууханд хайлуулах замаар коксыг гаргаж авдаг. Нүүрсний температур нэмэгдэхэд нүүрс коксын бодис болж өтгөрөхийн өмнө уян зөөлөн, хайлмаг байдалтай болдог. Үүнийг коксжуулах үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Ийнхүү гаргаж авсан коксын чанар нь ашигласан коксжих нүүрсний чанар хийгээд коксны үйлдвэрийн үйл ажиллагааны нөхцөл байдлаар тодорхойлогдоно.

Коксын чанарт нүүрсний зэрэглэл, бүтэц, эрдсийн агууламж болон халааж байхад зөөлрөх, уян хатан болох, зөв дараалалтай масс болж өтгөрөх чадвар ихээхэн нөлөөлнө. Дээд, дунд болон бага ууршимхай зэрэглэлтэй битумтай тослог нүүрс нь “коксжих” нүүрсний дээр дурдсан шинж чанаруудыг агуулж байдаг.

Чанар сайтай коксжих нүүрс бол хайлах зуухны үйл ажиллагааны бүтээмжийг дээшлүүлэх хүсэлтэй ган үйлдвэрлэгчдийн хувьд маш их эрэлттэй бүтээгдэхүүн юм.

Овоотын коксжих нүүрс нь дээд зэргийн өтгөн шинж чанартай, уян хатан, коксжих чанар сайтай, дунд зэргийн ууршимхай В төрлийн битумтай тослог нүүрс юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%