Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хуулийн төсөл өргөн барилаа

2015-02-16

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.02.13/ Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан, Г.Баярсайхан, Д.Сумъяабазар, С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Ганбат нарын нэр бүхий найман гишүүн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай” хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн барилаа.Эрүүл мэндийн салбарт тусламж үйлчилгээний чанар болон үр ашгийг дээшлүүлэх асуудал тулгамдаж буй. Монгол улсад эмнэлгийг шүтсэн хуучин Зөвлөлт загварын эрүүл мэндийн тогтолцоо ноёрхож байсан бол 1990-ээд оны эхээр зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор анхан шатны болон амбулаторийн тусламжид илүү анхаарах болсон. Гэсэн өнөөгийн улсын гэх тодотголтой эмнэлгүүдийн зохион байгуулалт, удирдлагын тогтолцоонд  үр ашиггүй байдал  давамгайлж байна.

Эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангах өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэхийн тулд тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг шинэчилж, улсын эмнэлгийн одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж, үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын сацуу тэдгээр эмнэлгийн санхүүгийн нөөцийг үр ашигтай ашиглах менежмент, удирдлагын арга барилыг хөхүүлэн дэмжсэн хууль эрх зүйн шинэ орчин, харилцааг бий болгох шаардлагатай  гэж хууль санаачлагчид үзжээ.

Түүнчлэн эмнэлгийн байгууллагуудын ажлын гүйцэтгэлийг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог сайжруулах зэрэг чухал бодлогын асуудлуудыг хууль, эрх зүйн хувьд шийдвэрлэх хэрэгцээ байгаа юм. Эмнэлэгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хууль нь дээр дурьдсан шинэчлэлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин харилцааг бий болгох юм хэмээн хуулийн төсөл санаачлагчид онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%