Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлд тусгагдсан ажлын хүрээнд зохион байгуулах “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-т хамрагдсан 5, 6-р багийн 44 өрхөд “Өрхийн сургалт- Үнэлгээг” хийв.
НХҮХэлтсийн мэргэжилтнүүд, Баянхонгор сумын Нийгмийн түншлэлийн баг хамтран өрхийн үнэлгээг 20 үзүүлэлтээр үнэлж, өрхийн гишүүдтэй хамтран ярилцаж өрх бүрийн үнэлгээг гарган, хөгжлийн бүлгийг тодорхойллоо.
Үнэлгээгээр заавал хөгжих 5 өрх, хөгжлийн төлөөх 39 өрх тодорхойлогдов. Өрх бүрийн хөгжлийн төлөвлөгөөг нийгмийн түншлэлийн багийн гишүүд хамтран боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж ажлын хэсгийг байгуулагдлаа.