Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 2015 оны 03 дугаар сарын 09 -11-ний хооронд Баянхонгор аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэгт:
- УИХ-ын гишүүн С.Одонтуяа
-Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн УЗГ Э.Тамир
-БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр
-Багшийн Мэргэжил дээшлүүлэх Институтын захирал Г.Сүглэгмаа
-АШУҮИС, МУБИС, ХААИС, ШУТИС, СУИС-ийн захирлууд
-Боловсролын үнэлгээний төвийн захирал С.Аззаяа болон БШУЯ, Хөдөлмөрийн Яам, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүд оролцоно.
БШУ-ны сайд аймгийн удирдалгууд, боловсрол, соёлын салбарт ажиллагсад болон аймгийн иргэдтэй уулзана. Мөн СӨБ-ийн шинэчилсэн хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж байгаа Баянхонгор сумын 4,9 дүгээр цэцэрлэг, “Номгон” ахлах сургуулийн бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, Баян-ойт цогцолбор сургуулийн “Хүүхэд бүрт хөгжмийн боловсрол олгох Чулуун царгил” төслийн үйл ажиллагаа, “Номундалай” сургуулийн суурь боловсролын хөтөлбөрийн туршилт, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, ”Эрдэм” ахлах сургуулийн хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага тэдний удирддаг дугуйлан, клубын үйл ажиллагаа, Соого Сейкео сургуулийн “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах юм.