"МАРШ ТАКТИК"-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
"Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан аймгийн Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд "Марш тактик"-ийн тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээний Нэгдүгээр байрыг Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн баг тамирчид, хоёрдугаар байрыг аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид, гуравдугаар байрыг мөн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн баг тамирчид эзэлсэн байна.