Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 12 зүйл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах, 12.1.1 хэсэгт “Иргэдийг нийтийн эргүүлд гаргах” гэсэн заалтыг үндэслэн сургуулийн орчинд эргүүлийн үүргийг гүйцэтгэх “Суруулийн цагдаа” эргүүлийн ажиллах журмыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан билээ.
Үүний дагуу Баянхонгор аймгийн Цагдаагийн газартай хамтран “Эрдэнэмандал” ахлах сургуулийн захиргаа сургуулийн орчинд эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн“Суруулийн цагдаа” эргүүлийг ажилуулахаар болсон. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, түүнд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх болон сургуулийн орчинд хэв журам сахиулах, хичээлийн цагаар сурагчдын хичээл таслалт, мөн сургуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих зорилгоор эцэг эхчүүд өөрийн хүүхдүүдийн сургуулийн орчинд эргүүлийн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй.
2014- 2015 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар 25 бүлгийн 150 эцэг эх эргүүлийн ажилд идэвхтэй хамрагдаад байна.
"Эрдэнэмандал" ахлах сургуулийн “Сэтгүүлч клуб” мэдээллэв.