Тус музей нь анх 1980 онд аймгийн Байгаль орчны газар, Ангийн нийгэмлэгийн харъяанд музейн зориулалтаар 240 орчим үзмэртэйгээр байгуулагдаж байсан. Тухайн үедээ ЕБС, цэцэрлэгүүдийн сургалтын төв байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан. Аймгийн музейн харъяанд 1993 оны 10 сарын 7-ны өдөр шилжиж ирсэн. Одоо байгалийн музей нь 1100 гаруй үзмэртэй, 8 танхимтай үйл ажиллагаа явуулж байна. 2008 онд Орон нутгийн төсвөөс санхүүжин 7 сая төгрөгөөр 578 үзмэр сэргээн засварлаж, шинээр нэмэгдүүлжээ. Музейн хосгүй үнэт үзмэрийн нэг бол махчин динозаврийн төрөл Тарбозавр чулуужсан яст мэлхий юм. Эдгээр нь Баянговь сумын бүгийн цавын хоолойгоос олдсон. Одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан.
Цагийн хуваарь:
Зуны: (06 сарын 01-ээс 10-р сарын 01 хүртэл)
Даваа-Баасан өдөр бүр 9-18 цаг хүртэл
Бямба гаригт өглөөний 10-16 цаг хүртэл
Өвөл: (10 сарын 01-ээс 05 сарын 31 хүртэл)
Даваа-Баасан өдөр бүр 09-18 цаг хүртэл
Тасалбарын үнэ:
Насанд хүрэгчид 1000₮
Оюутан 500 ₮
Хүүхэд 300₮
Гадаад үзэгч 1000₮
Камерийн бичлэг 10000₮
Фото зураг авах 5000₮