Сүүлийн жилүүдэд иргэд аймгийн төвд чулуу, шлам оруулж ирж химийн хорт бодис болох мөнгөн усаар угаах явдал буурахгүй байна. 2013 онд мөнгөн ус ашиглан чулуу бутлан угааж байсан иргэн З, Б, О нар баригдаж 2015 оны 1 сард шүүхээр иргэн Б 2 жилийн ял авч, иргэн З, О нар тэнсэн харгалзах ял авсан байна. Мөн 2015 оны 01 сарын 27-ны өдөр иргэн Т-ийн гэрээс мөнгөн ус илэрч, шлам угааж байсан нь илчлэгдэн Цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Иймд ард иргэд та бүхний дэргэд химийн аюултай бодис МӨНГӨН УС - ны аюул байсаар байгаа тул чулуу бутлах болон мөнгөн ус ашиглаж байж магадгүй талаарх мэдээллийг 70440000 утсаар өгнө үү.
АРД ИРГЭД ТА БҮХНИЙГ МӨНГӨН УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.