Сар шинийн баярын өмнө хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хурааж устгал хийжээ.
Сар шинийн баяртай холбогдуулан Хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс 41 хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлдэг 41 газраас давхардсан тоогоор 234 нэр төрлийн хадгалалтын хугацаа дууссан 6,2 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн, хаяг шошгоны зөрчилтэй 225,0 мян.төгрөгний бараа бүтээгдэхүүнийг хурааж, устгалын үйл ажиллагааг зохион байгуулжээ.