Татварын алба мэдээллийн технологийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан шинэлэг үйлчилгээг татвар төлөгч нарт зориулан ажиллаж байгаагийн нэг нь Apple iphone болон Android үйлдлийн системд тохируулан ухаалаг гар утасны “МТА” програмыг /application/ хєгжїїлэн нийтийн хїртээл болгож байна. Тухайн програм нь татвар тєлєгчийг мэдээ, мэдээллээр хангах, цаг хугацааг хэмнэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. “Цахим засаг” їндэсний хєтєлбєрт тусгагдсан мэдээлэл, харилцаа холбооны тїгээмэл хэрэглээ болсон хєдєлгєєнт холбоонд суурилсан цахим засгийн їйлчилгээг нэвтрїїлснээр иргэн бїр хэрэгцээтэй їйлчилгээг шууд гар дээрээсээ хїртэх боломжийг бїрдїїлэхээр ажиллаж байна.
УХААЛАГ ГАР УТАСНЫ ПРОГРАМААР ДАМЖУУЛАН:
-мэдээ, мэдээлэл унших;
-тайлан тушаах хугацаа харах;
-татвар төлөх дансны мэдээлэл авах;
-татварын албадын байршил, албан ёсны хаяг, утасны лавлах, татварын албаны цахим үйлчилгээний хаяг харах;
-татварын хууль, түгээмэл асуулт, хариултыг авах;
-НӨАТ төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн жагсаалт;
-хуурамч НӨАТ-ын падааны зөрчилтэй татвар төлөгчийн жагсаалт;
-үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжийн жагсаалт;
-татварын албатай харилцдаггүй, хаяг байршилдаа байдаггүй, тайлан тооцоо хийдэггүй татвар төлөгчдийн талаарх мэдээллийг жагсаалтаар харах түүнээс хайлт хийх боломжийг бий болгож байгаа юм.
Програм татаж авах:
Iphone /IOS/-ны хэрэглэгчид: itunes.apple.com/us/app/mta/id721102923