Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төсөл 2015 онд манай аймагт хэрэгжинэ. Нийт 8-н уулзвар, 9,1 км авто замын ажил хийгдэхээр болсон байна.
2014 оны 96 дугаар тогтоолын дагуу “Гудамж" төслийг хэрэгжүүлэхэд Баянхонгор аймгийн төвийн нутаг дэвсгэрийн хамрагдах байдлыг тодруулвал:
№ | Замын эхлэл төгсгөлийн нэр | Гудамжны нэр |
Замын урт/м
|
1 | Есөн Эрдэнэ төв захын баруун хойд уулзвараас Эрдэнэмандал 2-р багийн 2-28 гудамж хүртэл | Дайчин Вангийн гудамж | 1410 |
2 |
Нэгдсэн эмнэлэгийн баруун хойд уулзвараас Эрдэнэмандал хайрханыг тойрч Мэргэжлийн хяналтын газрын баруун урд уулзвар хүртэл | Эрх чөлөөний гудамж | 1280 |
3 |
“Номгон” ахлах сургууль /2-р сургууль/-ийн зүүн хойд хоёр урасгалтай авто замаас “Соого Сейко” сургууль /Япон сургууль/-ийн баруун урд талын зам хүртэл | Ойтагийн гудамж | 370 |
4 |
ССАЖГазрын Баруун хойт уулзвараас нэгдсэн эмнэлэгийн Баруун тал хүртэл | Алдартнуудын гудамж | 600 |
5 |
Дэлгэрэх зах /дунд зах/-ын урд уулзвараас Лувсанвандангийн нэрэмжит хөгжимт драмын театрын зүүн урд уулзвар хүртэл | Лувсанвандангийн гудамж | 410 |
6 |
Тээвэр авто замын газрын баруун урд уулзвараас Чандмань Баянхонгор ХК-ий урд талын улсын чанартай авто зам хүртэл | Барилгачдын гудамж | 350 |
7 |
Шинэ төгөл хотхоны зүүн тал /хуучнаар батлан хамгаалах туслах нийгэмлэгийн зүүн урд тал/-аас Баруун бүсийн худалааны төвийн баруун хойд тал хүртэл | Худалдааны гудамж | 1150 |
8 |
“Шинэ төгөл” хотхоны хойд талаас 13, 14-р байр /хоёр 36/-ны баруун хойд тал хүртэл | МСҮТ-ийн гудамж | 1150 |
9 |
2-р багийн 2-28 дугаар гудамны хойд үзүүрээс нэгдсэн эмнэлэгийн баруун хойд уурзвар хүртэл | Дуурсахын гудамж | 1030 |
10 |
Шинэ төгөл хотхоны зүүн урд талаас Түйн голын гүүрний Хяналтын пост хүртэл | Тээвэрчдийн гудамж | 350 |
11 |
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн зүүн урд талаас “Мөрөөдлийн байшин”-ийн баруун хойд тал хүртэл | Хөвших одын гудамж | 1038 |
|
Замын нийт урт | 9138 |