"Шинэ зууны илгээлтийн эзэн" аяныг Аймаг, Хотын залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулах гэж байна.
Монгол улсын эдийн засгийн суурь үндэс болсон мал сүргээ адгуулан маллаж, тэнэгэр сайхан улс эх орноо эзэнтэй байлгаж буй малчдын ахуй амьдралтай биечлэн танилцах мал төллөж буй хаврын эд үед тэдний хүнд хөдөлмөрийг тодорхой хугацаанд хөнгөвчилж туслах, залуучуудыг уламжлалт мал АА-тай ойртуулах зорилгоор "Шинэ зууны илгээлтийн эзэн" аяныг Аймаг, Хотын залуучуудын холбоо санаачилан холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж Баянхонгор аймгийн 19 сумын 104 багт нийт 312 илгээлтийн эзнийг 3-р сарын 25-нд илгээхээр болжээ.