Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Шинээр бий болсон ажлын байр.

2015-03-24

Ажлын шинэ байрны бүртгэлийг орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүдийн ажлын байрны бүртгэл хариуцсан мэргэжилтнүүд Ажил олгогч байгууллагууд болон аж ахуйн нэгжтэй холбогдон хамтран бүртгэх ажлыг хийж гүйцэтгэж байна. Тухайн нутаг дэвсгэр дээрх шинээр байгуулагдсан салбар нэгжүүд буюу шинээр бий болж байгаа ажлын байрыг Хөдөлмөрийн хэлтэс дээр бүртгэж мэдээллийг e-job.mn цахим хуудсаар нэгтгэн гаргаж байна.  

"Ажлын байр” гэж эдийн засгийн үйл ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж (статус)-ийн аль нэгэнд хамаарагдах ажил үүрэг, албан тушаалыг хэлнэ.

"Ажлын шинэ байр” гэж эдийн засгийн үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох болон өргөтгөх замаар албан ба албан бус салбарт шинээр бий болсон ажил, үүрэг, албан тушаалыг хэлнэ. Ажиллагчдын шилжилт хөдөлгөөн, тухайлбал ажилтан тэтгэвэрт гарсны дараа орных нь хүнийг авах, ажлын байр/орон тоо шилжих, нэгтгэн зохион байгуулах зэрэг тохиолдлыг ажлын шинэ байранд тооцохгүй.

"Байнгын ажлын шинэ байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор, баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх шинээр бий болсон ажил, үүрэг, албан тушаалыг хэлнэ ("Хөдөлмөрийн тухай” хуулийн 3.1.15.).

"Улирлын ажлын шинэ байр” гэж улирлын чанартай байнгын ажлын байранд ажиллах албан ёсны гэрээтэй бөгөөд ажил олгогч нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлдөг, хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулагддаг, шинээр бий болсон ажил, үүрэг, албан тушаалыг хэлнэ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%