Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хими, нян судлалын нэгдсэн лабораторит нийт 493 дээжинд 1117 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн байна.
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хими, нян судлалын нэгдсэн лабораторит нийт 493 дээжинд 1117 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн байна. Үүнээс: Хүнсний 360 дээжинд 923 үзүүлэлтээр шинжилгээ хийсний 291 нь дотоодын үйлдвэрийн, 69 нь импортын дээж байсан бөгөөд нийт 10 дээж эерэг буюу 2,7 хувь стандартын шаардлага хангаагүй, орчны 66 дээжинд 227 үзүүлэлтээр 20 эерэг буюу 30,3 хувь, арчдасны 63 дээжинд 63 үзүүлэлтээр 4 эерэг дүнтэй гарсан байна. Шинжилгээний үр дүнг өмнөх оны 1 дүгээр улиралтай харицуулахад дээжийн тоо, үзүүлэлтийн тоо өссөн, эерэг сорьцын тоо буурсан үзүүлэлттэй байна.