“Сахилага хариуцлага Баянхонгор-2015” зөвлөгөөний шийдвэрийг хангуулах зорилгоор гарсан аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Төрийн архивын тасгаас төвийн төрийн болон орон нутгийн өмчит 28 байгууллагын дарга нарт зориулсан Архив албан хэрэг хөтлөлтийн гарааны сургалт 2015 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтаар Зохион байгуулалт захирамжлалын баримт бичгийн стандарт, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, Байгууллагын архивын заавар, мөн байгууллагын Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, Архив албан хэрэг хөтлөлтийн дотоод журам, Тогтоол шийдвэрийн хэрэгжилт мэдээлэх аргачлал, хуваарь, албан харилцааны и-офисс програм ашиглах зэрэг олон асуудлаар санал солилцож арга зүйн зөвлөгөө өглөө.