Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС - Орон нутгийн хүчгүйгээр улс орны хөгжлийг төсөөлөх аргагүй

Төрийн болон орон нутгийн өмчит 64 байгууллагын архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнуудад ажлын танилцуулга, сургалт арга зүйн ажил зохион байгуулагдлаа.

2015-04-05

Аймгийн Төрийн архивын тасаг  2015 оны 03 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн өмчит  64 байгууллагын  Архив,  бичиг хэрэг хариуцсан ажилтнуудад арга зүйн сургалт, ажлын  танилцуулга зохион байгуулж, 2015 онд хийх ажил, баримтлах бодлого чиглэл, төлөвлөгөө, графикаа танилцууллаа.
 Сургалтад оролцсон ажилтнууд цаашид ажлаа сайжруулах олон санал санаачилга гарган тодорхой төрлийн ажил дээр шийдэлд хүрч   зөвлөлдөн, санал бодлоо солилцлоо. Үүнд:
Энэ сарын 26-наас эхлэн Засаг даргын харъяаны хэлтэс, агентлагуудад албан бичгийг и-оффис программаар солилцох ,албан бичгээ хүлээн авахгүй  хариу мэдэгдэхгүй бол хариуцлага тооцох
Тухайн жилд хяналтанд байгаа тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг харъяа байгууллагууддаа хүргүүлэх графикийг  гаргаж батлуулан мөрдөж ажиллах, албан бичгээр нэхүүлэн үргүй зардал гаргахгүй байх
Архив, бичиг хэргийн ажилтнуудын ажлыг улирлаар дүгнэж цаг тухай бүрд нь хариуцлага тооцох зэрэг ажил сайжруулах олон асуудлыг зөвлөлдөн хэлэлцэв.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%