Аймгийн ГХУСАЗЗ, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төрийн болон, төрийн бус байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг-зөвлөгөөнийг 4 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулав.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүд, сумдын ГХУСАЗ-ийн салбар зөвлөлийн дарга нар, авто тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдийн төлөөлөл оролцож харилцан мэдээлэл, саналаа солилцон, зөвлөгөөнөөс гарах шийдвэрийн төслийг боловсруулж үр дүнтэйгээр өндөрлөлөө.