Баянхонгор аймгийн ХДТ-ын бүх уран бүтээлчид, ажилчдын дунд морин хуур сурах хөдөлгөөн өрнүүлж, байгууллагын болон дугуйлангийн сурагчид нийлсэн 70 гаруй хүн хуур хөгжмийг богино хугацаанд сурч, төрийн соёрхолт, ардын жүжигчин Жанцанноровын “Монгол аялгуу” бүтээлийг чадварлаг тоглов.
Мөн тус театрын бүжгийн урлаг сүүлийн 20-оод жил амжилттай хөжиж, төв халхын театруудын магнайд нь явааг үзэгч олон, урлаг судлаачид өндрөөр үнэлдэг аж.