Баянхонгор сумын нутаг дэвсгэрт мөнгөн ус ашиглан алт ялган боловсруулах үйлдэл илэрсээр байна.
Он гарсаар жижиг оврын чулуу бутлуураар чулуу буталж, усан тээрэм,
мөнгөн ус ашиглан алт ялган авах явдал хэд хэдэн удаа гарч аймгийн
Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Мýðãýæëèéí õÿíàëòûí ãàçàðòàé
хамтран хяналт шалгалт, эргүүл хийж нийт 4 саваачиган тээрэм, 2 усан
тээрэм, 4 урсгадаг давцан, 5 резин, 1 хөдөлгүүр хураагаад байна. Мөн их
хэмжээний шлам шороо бүхий зоорь, гэр, амбаарыг лацдаад байна. 4 иргэн мөнгөн ус ашиглаж байсан нь тогтоогдож эрүү үүсгэн шалгагдаж байна.