Баянхонгор аймгийн “Хүнсчдийн баяр” 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаанд “Сүлдэн тэнгэр” хоршоо, Начин бэйкери, “Жаргант хүнс” мах, махан бүтээгдэхүүн, Тост гурилын үйлдвэр, “Их тэнгэрийн хүч” ХХК, “Билэг” буузны үйлдвэр, “Хишиг хангайн дээж” ХХК, “Ар үр” талх, зайрмагны үйлвэр зэрэг хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн нийт ажилтан, ажиллагсад оролцлоо.
Баярын хүрээнд гар бөмбөг, дарц, олс таталт гэсэн 3 төрлөөр тэмцээн явагдаж нийлбэр дүнгээр “Сүлдэн тэнгэр” ХХК 1 дүгээр байр, “Жаргант хүнс” ХХК 2 дугаар байр, Ууганбэйкери 3 дугаар байрт тус, тус шалгарлаа.