Идэрчүүдийн 2015 оны волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 04 дүгээр сарын 04-11 ний өдрүүдэд Буянт-ухаа спортын ордонд болж өндөрлөлөө. Тэмцээнд 5 бүсээс шалгарсан эрэгтэй 16 эмэгтэй 16 багийн 384 шилдэг тамирчид өрсөлдөж М.Мөнхтулга Д.Амарсайхан дасгалжуулагчтай С.Булгантамир ахлагчтай Баянхонгор аймгийн охидын шигшээ баг амжилттай оролцож Тэргүүн байр эзэллээ. Тамирчидыг Аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга О.Тойвгоо тэргүүтэй албаныхан АЗДТГ-ын “Иргэд хүлээн авах төв”-д угтан авч аймгийнхаа нэр төрийг өндөрт өргөн улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэнд баяр хүргэн цаашдын тэмцээн уралдаан, сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ.