Баянхонгор аймгийн насан туршийн боловсролын төв нь АДРА ОУБ-ын санхүүгийн дэмжлэгийг авч Баянхонгор, Эрдэнэцогт, Өлзийт, Жинст, Баян-Овоо сумын 7 сургуулийн насан туршийн боловсролын нэгжийн менежер, багш 11 хүний бүрэлдэхүүнтэй сургалтын баг бүрдүүлж 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут сумдад насан туршийн боловсролын үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллалаа.
Иргэдийн оролцоог хангасан 14 төрлийн сургалтад 7 сумын 1158 иргэн хамрагдсанаас “Зөв хооллолт” сургалтад 318 иргэн хамрагдаж хоол хүнсний зөв хэрэглээтэй байх, хоол хийх ур чадварт суралцсан бол 132 иргэн “Хууль таны амьдралд” /Татварын тухай хууль, халамжийн тухай хууль, нийгмийн даатгалын тухай хууль, газрын тухай хууль/ , 158 иргэн ”Миний гэр бүл” /гэр бүлийн харилцаа хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь, гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн тухай хууль/, 145 иргэн ”Амьдрах ухаан”-ы /эсгүүр гаргах хялбар арга, ороолтны шинэ загвар гаргах нь, ундааны саваар сандал хийх нь/ сургалтыг авч өөрсдийн боловсролоо дээшлүүлж чанартай сайхан амьдрах боломжоо нэмэгдүүллээ.