Эх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчдын дунд явган аялалыг 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор сумын ЗДТГ, Баянхонгор хүн үүслийн өлгий нутаг аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээнд нийт 9 байгууллагын 90 гаруй албан хаагчид хамрагдаж Номгон хайрханы өвөр бэлийн орчмын хур хогийг цэвэрлэж, хөгжөөнт буухиа, АХА зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж албан хаагчид идэвхитэй оролцсон байна.