Английн ивэрхийн сангийн шугамаар Австрали, Германы мэс заслын эмч нар 2015 оны 05 дугаар сарын 11-ээс эхлэн долоо хоногийн хугацаатай Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт ажиллаж байна. “Ивэрхийн мэс заслын орчин үеийн эмчилгээний арга барил, түүний онолын үндэслэл” сэдэвт ажлын байрны дагалдан сургалт нь орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой бөгөөд сургалтын явцад Австрали, Германы эмч нарын мэс заслын баг, Английн эвэрхийн сангийн Монгол дахь сангийн тэргүүн Энхтүвшин, Улсын клиникийн II-р төв эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч клиникийн профессор н.Нармандах нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нартай хамтарч ивэрхийн анхдагч болон хоёрдогч хагалгаанд 100 гаруй иргэдийг хамруулах юм байна.