Хөл бөмбөгийн "Үндэсний цом 2015" тэмцээний эрх авах Баруун бүсийн тоглолтууд Баянхонгор хотноо 2015 оны 5 дугаар сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд зохио байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Баянхонгор, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг 5 аймгийн баг тамирчид оролцож Нэгдүгээр байранд Ховд аймгийн баг тамирчид орлоо. Харин Увс аймгийн баг тамирчид хоёрдугаар байр, Баянхонгор аймгийн баг тамирчид 3 дугаар байрыг эзэлсэн юм.