Аймгийн Хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Хүнсчдийн холбоотой хамтран хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн удирдлагуудад хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол,хаяг шошго тэдгээрт тавигдах стандарт шаардлагын талаар мэдээлэл хийж, сургалт зохион байгууллаа. Мөн сав баглаа боодол, хаяг шошгыг шинэчлэх талаар үүрэг даалгавар өглөө.