Сурлагын амжилт, нийгмийн идэвхтэй хэдий ч санхүүгийн бэрхшээлтэй, орлого багатай өрхийн ЕБС төгсөгч 12-р ангийн сурагчдад Их дээд сургуульд элсэн суралцахад зориулж тэтгэлэг олгох хөтөлбөрөө 2007 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Монгол орон даяар жил бүр сонгон шалгаруулждаг тэтгэлэг нь Их дээд сургуульд элсэн суралцах мэргэжлийн гараагаа санхүүгийн хувьд санаа зоволтгүйгээр эхлэх боломжийг олгож байна. ХААН Банкны бүх салбар, нэгжүүдээр дамжуулан тэтгэлэг хүсэгчдийг өргөдлийг хүлээн авч, Төр засаг, Иргэдийн төлөөлөл бүхий гишүүдээс бүрдсэн комисс сум, аймаг, улс гэсэн 3 үе шаттайгаар сонгон шалгаруулалтыг явуулсны үндсэн дээр сурлага, урлаг, нийгмийн ур чадвараараа бусдаасаа ялгарсан шилдэг сурагчдыг Монгол орны өнцөг булан бүрээс шалгаруулдаг.
Баянхонгор аймгийн ХААН банкнаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сурагчдын шалгаруулалтыг 2015 оны 04 дүгээр сарын 14-нд зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулах ажлын хэсэгт Баянхонгор сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Батсүх, Ц.Ням нар ажиллалаа. Оноогоор байр эзлүүлж эхний 6 сурагчын материалыг дараагийн шатны шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнд:
1. Б.Удаанжаргал /Номгон ахлах сургууль/
2.А.Бямбасүрэн /Номундалай сургууль/
3.Б.Энхзаяа / Номундалай сургууль /
4.Н.Мөнхзул /Эрдэм сургууль/
5.Ү.Маралмаа /Баянлиг сумын сургууль/
6.Э.Ганчимэг /Баянцагаан/
Тэтгэлэгт оюутнуудыг нийгмийн үйл ажиллагаанд хамруулснаар тэдний хувь хүний хөгжлийг дэмжин, үүрэг хариуцлагатай, нийгэмдээ хэрэгтэй иргэн болж төлөвшихөд нь хувь нэмэр оруулдаг юм.