СУМЫН ГХУСАЗЗ-ӨӨС "ТӨРӨЛХ ХОТОО ТАНЬЖ МЭДЬЕ, ХАЙРЛАЖ ХАМГААЛЦГААЯ" СЭДЭВТ ХОТ ДОТОРХ АЯЛАЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
"Төрөлх хотоо таньж мэдье, хайрлаж хамгаалцгаая" сэдэвт хот доторх аялалыг Баянхонгор аймгийн ЕБС-иудын 4,5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Аялалд Баян-ойт цолгцолбор сургууль, Эрдэм ахлах сургуулиуд идэвхитэй оролцож сурагчдыг эртний амьтдын тухай өгүүлсэн "Динозавр" парк, домогт Алунгоо хатны хөшөө бүхий Мазаалай парк, аймгийн Түүх угсаатны зүйн музей, төв гандан, Эрдэнэмандал хайрхан, баатарлаг дайчин Н.Жамбаагийн хөшөө, Нутгийн удирдлагын ордон, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Эрдэнэцогт сумын шатар чулуун хөшөө зэрэг газруудаар аялуулж түүх дурсгал, домгийг багш нар, музейн тайлбарлагчид хүүхдүүдэд ярьж өглөө.