Баянхонгор сумын “СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН” дараах чиглэлийн төслийг хүлээн авч, сонгон шалгаруулна:
1Хүнсний үйлдвэрлэл:
1. Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
2. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хадгалалт
3. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо боловсруулалт, хадгалалт
4. Хүнсний бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Хувцас, ахуйн болон хувийн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэл
1. Нэхмэл, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэр
2. Гутал үйлдвэрлэл
3. Гэрийн мод, тавилга түүнтэй адилтгах модон эдлэлийн үйлдвэр
4. Ахуйн болон хувийн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Бусад 1. Орон нутагт нэн шаардлагатай байгаа үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох
Тавигдах шаардлага
Төсөлд тавигдах шаардлага:
1. • Дээрх чиглэлд нийцсэн байх
• Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдлийг бодитой тодорхойлж түүнийг даван туулах шийдлүүдийг тусгасан байх
• Ажлын байр шинээр нэмэгдүүлсэн байх
• Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ болон холбогдох зөвшөөрлийг хавсаргасан байх /газар, байр, үйл ажиллагааны зөвшөөрөл зэрэг/
2. Төсөл хэрэгжүүлэгчид тавигдах шаардлага
• Иргэн, аж ахуйн нэгж нь Баянхонгор сумын харьяалалтай, бүртгэлтэй байх
• Сум хөгжүүлэх сан болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урьд авсан зээлийн өргүй байх, зээлийн гэрээний үүргийг зөрчөөгүй байх
• Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, зээлээ хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай байх
Төсөл хүлээж авах хугацаа, газар: 2015 оны 12 дугаар сарын 15, 16-нд хүлээн авна.
Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын 201 тоотод хүлээж авна.