Монгол улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан "Шатар сонирхогчдын сумын аварга" шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Баянхонгор сумын "Шатар сонирхогчдын аварга" шалгаруулах анхан шатны тэмцээн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдаж эрэгтэй 24, эмэгтэй 5 тамирчин оролцож оюун ухаанаа уралдууллаа. Тамирчид 5 өрөг тоглож эрэгтэй 1-р байранд Я.Болбаатар, 2-р байранд Д.Цэвэдсүрэн, 3-р байранд Л.Чойжоо, эмэгтэй 1-р байранд Ш.Норов нар шалгарч аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.