Баянхонгор аймгийн хэмжээнд 2015 онд нийт 326 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 192 буюу 58,9 хувь нь Баянхонгор суманд үйлдэгдсэн байна. 2014 онд манай суманд 248 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ онд 192 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56 нэгжээр буюу 22,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн гаралт 3 багт өсөж, 6 багт буурсан байна.