Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан өрөөнд 16.00 цагт эхлэн хуралдав. Тэргүүлэгчдийн хуралдааны ирц 85,7 хувьтай байв. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:
1. Баянхонгор сумын "ИТХ-ын бодлогын хороодын ажиллах журам"-ыг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай
2. Сумын статистик мэдээлэлтэй танилцах тухай
3. ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2016 оны 11,12 дугаар саруудад хийх ажлын төлөвлөгөө боловсруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.