АТГ-ын ажлын хэсэг УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 тоот тогтоолоор батлагдсан "Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр",
төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах тухай, Авлига,
ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Хөрөнгө орлогын мэдүүлэг
өгөгч төрийн албан хаагчдад тухайн мэдүүлгийг өгөхөд анхаарах ёстой
асуудал, энэ чиглэлд хийгдэж буй шинэчлэлийн талаарх мэдээллийг өглөө.
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг зургаан жилээр, хоёр үе шаттайгаа хэрэгжүүлэх юм. Эхний шатыг
2014-2017 онд, дараагийн шатыг 2018-2020 онд хэрэгжүүлэхээр тусгасан
байна.